card

Бидний тухай буюу өнөөдрийн Шунхлай ХХК

Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
Компанийн бодлого, зорилгууд

Компанийн бодлого, зорилгууд

Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.

Үйл ажиллагаатай танилцах

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид хүнийг дээдэлж, эрчимтэй хөгжлийг бүтээнэ

ХЭТИЙН ЗОРИЛГО

Шунхлай нь 2020  он гэхэд нийгмийн хариуцлагыг  дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч, Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болно.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Хэрэглэгчээ дээдлэх
  • Хүн бүр бүтээлч байх
  • Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах
  • Хамтын ажиллагааг эрхэмлэх
  • Хариуцлагатай байх

УРИА

Хөгжлийн төлөөх хөдөлгүүр бүрийг тэжээнэ

Бизнесийн бүтэц

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Ж.МӨНХНАРАН
Гүйцэтгэх захирал

Газрын тосны бүтээгдэхүүний салбарт “Шунхлай” ХХК хөл тавьснаас хойш 25 жилийн хугацаа өнгөрчээ. Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн 21 аймагт салбараа нээж, Монгол орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа томоохон төслүүдтэй хамтран ажилласаар ирлээ. Үйлчилгээндээ илүү анхаарч, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэйг нь сонгон хэрэглэгчдэд хүргэж байна.

"Шунхлай” ХХК нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын газрын тосны салбарт агуулах, шатахуун түгээх станцын технологийн үйл ажиллагааны автоматжуулалтыг цогц байдлаар анхлан хэрэгжүүллээ. Бид хэрэглэгч нэг бүрт хүрэх үйлчилгээгээ илүү сайжруулж, үйл ажиллагаагаа улс орны хөгжилд шинэ өнгө нэмэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллаж байна.

Энэ бүхний үр дүнд “Шунхлай” ХХК нь Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болохоор зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй цагийн уртад хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчиддээ компанийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Удирдлагын баг

Ч.Галмөнх

Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал

Ш.Гэрэлт-Од

Техник, Технологи хариуцсан захирал

Ч.Содгэрэл

Санхүү хариуцсан захирал

А.Жамъянжав

Бизнес төлөвлөлт хариуцсан захирал

Г.Алтанзаяа

Захиргаа, Хүний нөөц хариуцсан захирал

С.Саранцэцэг

Шуурхай зохицуулалтын албаны захирал

Э.Одонтунгалаг

Дотоод аудитын албаны захирал

Д.Норжинсүрэн

Худалдан авалтын албаны захирал

Бидэнтэй хамтран ажиллагаа эхлүүлмээр байна уу?

Манай компанийн дараах үйл ажиллагааны чиглэлээр нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байна.
Санал, хүсэлт илгээх

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь “Шунхлай” ХХК байлаа. 1993 онд авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Шунхлай” ХХК газрын тосны салбарт орсноор хэрэглэгчдэд боломжийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгосон юм.

Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.

Өнөөдөр “Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 100 гаруй шатахуун түгээх станц, хангалтын хүрээний голлох бүс нутгуудад байрлах газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан авто тээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.

Шунхлай” ХХК нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр компанийн нэгж бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын ижил түвшинд хүргэж, ажилтнууд болон харилцагчийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцад орчин үеийн, өндөр хүчин чадалтай шинэ технологиудыг ашиглаж, төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Шатахууны карт”, “Шатахууны мөнгөн талон”- оор хэрэглэгчдэд үйлчилдэг.

“Шунхлай” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж жилд 30 тэрбум төгрөгөөс дээш татварыг улсын төсөвт төвлөрүүлэн эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Мөн ажилтнуудаа дэмжих тал дээр онцгой анхаарч тухайн ажилтанд шаардлагатай ур чадвар, соёл, үнэт зүйлүүдийг өгөх сургалтыг тогтмол зохион байгуулж, ажилтнаа хөгжүүлдэг. Нийгэм, олон нийтийн сайн сайханд чиглэсэн боловсрол, соёлын болон байгаль орчны олон ажлыг эхлүүлж, үр дүнг нь үзээд байна.

 

Contact Seller