card

Танилцуулга: Өнөөдөр

 

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь “Шунхлай” ХХК байлаа. 1993 онд авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Шунхлай” ХХК газрын тосны салбарт орсноор хэрэглэгчдэд боломжийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгосон юм.

Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.

Өнөөдөр “Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 99 гаруй шатахуун түгээх станц, хангалтын хүрээний голлох бүс нутгуудад байрлах газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан авто тээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.

Шунхлай” ХХК нь олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо, Байгаль орчны удирдлагын тогтолцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр компанийн нэгж бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын ижил түвшинд хүргэж, ажилтнууд болон харилцагчийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцад орчин үеийн, өндөр хүчин чадалтай шинэ технологиудыг ашиглаж, төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Шатахууны карт”, “Шатахууны мөнгөн талон”- оор хэрэглэгчдэд үйлчилдэг.

“Шунхлай” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж жилд 30 тэрбум төгрөгөөс дээш татварыг улсын төсөвт төвлөрүүлэн эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Мөн ажилтнуудаа дэмжих тал дээр онцгой анхаарч тухайн ажилтанд шаардлагатай ур чадвар, соёл, үнэт зүйлүүдийг өгөх сургалтыг тогтмол зохион байгуулж, ажилтнаа хөгжүүлдэг. Нийгэм, олон нийтийн сайн сайханд чиглэсэн боловсрол, соёлын болон байгаль орчны олон ажлыг эхлүүлж, үр дүнг нь үзээд байна.

Цаашид бид үйл ажиллагаагаа улам бүр төгөлдөржүүлж, 2020 он гэхэд нийгмийн хариуцлагыг дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч, Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болохыг зорьж байна.

 

Contact Seller