“2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR ”  үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ.

JCI Монгол байгууллага 2018 оны 5-р сарын 02-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын бизнес үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” нэртэйгээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан бөгөөд Шунхлай ХХК нь ивээн тэтгэгч байгууллагаар оролцон хамтран ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагаанд Япон, Солонгос, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг улс орнуудын 100 гаруй компаний бизнес эрхлэгч залуучууд оролцож байгаагаараа онцлогтой юм.


Үзэсгэлэнгийн онцлог нь оролцогч талуудад дотоод, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнесийн санаа болон түншээ олох, хөрөнгө оруулагч татах томоохон боломжууд нээгдсэн үйл ажиллагаа юм.


Үйл ажиллагааны үеэр:

  1. Компаниудын үзэсгэлэн худалдаа
  2. Форум- Хэлэлцүүлэг
  3. Бизнесийн сургалт
  4. VIP уулзалт
  5. Олон улсын соёлын нээлттэй өдөрлөг зэрэг олон төрлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.