Өнгө нэмье.

Бага насны хүүхдүүдийн сурч боловсрох орчныг өнгөжүүлэх зорилго бүхий “Өнгө” төслийг Шунхлай компанийн хамт олон дэмжин ажиллаж, БЗД-ийн 305-р цэцэрлэгийн хөгжмийн сургалтын өрөөнд зураг урлах ажлыг хэрэгжүүлж “ӨНГӨ” нэмлээ.

Цэцэрлэгийн дотоод дизайныг хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирох зураг, дүрс, өнгийг хослуулан хийснээр сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, аз жаргалтай тайван мэдрэмж өгөх, танин мэдэхүй, бүтээлч байдлыг дэмжих ач тустай.

Уг төслийг СУИС-ын номын зургийн төгсөх ангийн оюутан Б.Намуунтуяа санаачлан, гүйцэтгэж байгаа билээ.