card

Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтанд “Шунхлай” ХХК-ийн төлөөлөл, баг бүрэлдэхүүн оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд энэ сарын 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. Энэ өдөр зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08.00 цагт дуугарсан юм.

Тус сургуулилтын хүрээнд Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд Хан-Уул дүүрэгт “Морин тойруулгын талбай”-д зохион байгуулсан дадлага сургуульд Шунхлай ХХК-ийн төлөөлөл, баг бүрэлдэхүүн оролцож, болзошгүй аюул осол, гамшгийн үед шаардлагатай бүтээгдэхүүнүүдээр дэмжиж ажиллаа. Нүүлгэн шилжүүлсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, 100 орчим байшин, майхан байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулжээ.

Contact Seller